Suuder

Эх орон ч гэж хэн бэ ?

Бичсэн: g84
Хятадууд хөөрхийс өвөр Монгол дахь бослого үймээнийг газар авахуулахгүй гэж гар утас хураан авч интернет талсаж байгаа аж. Мэдээж оюутнуудыг дотуур байранд нь хорио цээрийн байдалд оруулсан. Энэ шуугианыг Төвдийн Монголчууд ба бүхэл Төвдчүүд, Шинжааны Монголчууд ба шинжаанчуудын сонорт хүргэхгүй гэж их л үзэж байгаа бололтой бас ч үгүй үр дүнтэй ч байгаа бололтой. Ус тос хоёр ялгардаг шиг их гүрэн дундаасаа ялгарвал яах вэ ?

Залуу тэмцэгчид бидний зүрх сэтгэлд баатар оршиж байна эх болсон Монгол нутгийнхаа төлөө сүүлийн тусал халуун цусаа өргөхөд ч бахархалтай хэрэг тэр болно хэмээн мэссэж энд ...

20:09 - 2011-06-03 - Сэтгэгдэл {28} - Сэтгэгдэл бичих

блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм

Бичсэн: g84
Статистикчид гэж зэвүүн гарууд бий. Тэднийхээр бол бүх үзүүлэлтэд өсөлт зарлаж болно гэж байгаа. Жишээ нь өлсгөлөн болж буй орны статистикчид хэлж байна: "нэг кг хүнсэнд оногдох хүний тоо өслөө" гэж байх жишээтэй.
ер нь статистикчид болон стандартчилал зүйнхэн  уулаасаа амьдралаас тасархай байх гэсэн үндсэн шалгууртай байж мэдэх юм. Тэр тусам аа манай оронд.
Польш гэж орон 1990 оны наана цаана үед эдийн засгийн статистик үзүүлэлтээрээ манай оронтой яг ижил байлаа. Гэхдээ мань Польш-чуудын ДНБ-ийг бүхэлд нь дан ганц гутлын үйлдвэр эзэлдэг байлаа. Харин манай орон үүний хажууд олон нэр төрлөөр үйл...

22:08 - 2011-05-31 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Цөмийн бохирдол ба ураны салбарын тойм

Бичсэн: g84

2 сарын өмнө зурагтын мэдээ үзэж суулаа Баян-Өлгий аймгийн хөдөөгийн алс бөглүү уулсын дунд байх нэгэн айлаас хийсэн сурвалжлаг гарч байв.

Цэвэр тунгалаг агаартай байгалийн сайханд аж төрөх малчин айлынх хоёр хүүтэй ажээ. Гэвч тэдний хүүхдүүд төрөлхийн гажигтай буюу согогтой байв. Энэ тун эмгэнэлтэй хэрэг юм.

Тэр нутгаас тун холгүй 450-550км зайд Казахстаны "Семипалатинский ядерный полигон" хэмээн алдаршсан Семипалатинскын цөмийн цацрагийн бохирдолтой талбай мөн Усть-Каменогорск-ийн цөмийн шатахууны үйлдвэр ба цөмийн шаар хаягдал бүхий талбайнууд оршдог билээ. Энэ районд мөн "Жангиз тобе" хэмэ...

12:10 - 2011-05-13 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Бичсэн: g84

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь эн...

13:34 - 2011-02-14 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Бичсэн: g84

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс да...

18:30 - 2011-02-12 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа

Бичсэн: g84
мөнгө хэмээх орон зай дахь
хүн хэмээх цаг хугацаа
буюу
Хөгжилд хөтлөгч “хурд''
Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаас 130 гаруй жилийн дараа анхны автомашин бүтээгджээ[1]. Гэвч 1907 оны үеэс автомашин нь гадна төрхийн хувьд өнөөгийн машинтай төстэй хэлбэрийг олсон бөгөөд 1933 оныг хүртэл тэдгээр машинууд ихээхэн болих загвартай байсан байна. Харин анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудын зорчигчдод шатахуун тосны үнэр сүрчиг мэт сэнгэнэ үнэртдэг байжээ.

1900 оны үед машинууд хурдалж эхлэхэд Францын шинжлэх ухааны академийн тэргүүн 50км/цагаас илүү хурдыг хүн тэсвэрлэх боломжгүй бөгөөд түүнээ...

23:21 - 2011-01-26 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

он цагийн алсад

Бичсэн: g84

Бодол...

Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан.
Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай та...

14:23 - 2010-12-15 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa