Suuder

хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*

Бичсэн: g84
 

 Жинхэнэ Сайн найзууд илүү

 үггүйгээр ойлголцдог

Жинхэнэ сүжиг бишрэлд бол

 ямар ч үг хэрэггүй .

ОРШИЛ

Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.

      Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан...

16:43 - 2007-06-08 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Онгоцны үйлчлэгчийн синдром

Бичсэн: tungaamaa

Би 2005 онд Японоос ирчихээд өндөр цалинтай ажилд орохын мөрөөсөл болж явлаа. Ядаж байхад Японд миний найз байсан эмээ онгоцны үйлчлэгч болбол их цалин авна шд гэж хэлсэн.Тэндхийн үйлчлэгчид сард 4-5 мянган доллар авдаг юм шиг байна лээ. Тэгээд МИАТ, АероМонголиа гээд тэнээгүй газаргүй явсаан. Тэр үед нь тэгээд юун ч айхтар таарсан юм бүх авиа компаниуд зарлал явуулаад ажилд шалгаруулж авч бйасан.МИАТ-д очсон чинь эхний анкетийн шалгаруулалтыг нь даваад 2 дахь эрүүл мэндийн үзлэг байлуу даа. Лааг хувцсаа тайлаад л орсон чинь эмч нь чи нүүрэн дээрээ сорвитой байна. Гарч бай гэж авсан. Хэхэ. 8-р...

11:20 - 2007-06-05 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*

Бичсэн: g84

хайр ингэж эхэлсэн гэдэг...

хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр орой...

11:47 - 2007-06-04 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Шорлог + Хогийн сав

Бичсэн: tungaamaa
Хөгширч байгаагаа умартан би гэдэг хүн ээжээс хүүхдийн баярын бэлэг нэхлээ. Уул нь ч надаас 7 насаар дүү нэг охин байгаа л даа. Хөөрхий гадаадад сурдаг тул бэлэг авч чадсангүй. Яг үнэнийг хэлхэд би гэж хүн болон миний хэдэн найзууд хүүхдийн баярыг үнэн шоовдор өнгөрөөв. Эх ч биш, хүүхэд ч  биш болхоор шаал миа. Гадуур гарч хэдэн найзуудтайгаа цугларалт хийж, паарк орж Шорлог идлээ.Жуковын музейн тэнд байдаг нэг шорлог хийдэг газрын хийсэн 3 мах + 2 өөхтэй шорлогыг  2000-р авч идэв. Гэхдээ дажгүй хийдийн байна лээ. Яг шүүсийг нь барьж энэ тэр шарсан байгаам чинь. Бусад 1000-н шорлогууд бол хулх...

10:59 - 2007-06-04 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Охид

Бичсэн: tungaamaa
Ойрд юм хум бичсэнгүй. Охидын тухай хэдэн үг бичдэг юм билүү. 60,000 эмэгтэй илүү энэ тэр гэж нуршихгүйэ. Зүгээр л өнөөгийн охидын гадна өнгө төрх тэдний зан төлөвийн тухайд хэдэн үг хэлье. Хаанаас ч билээ дээ. Нэг хүний ээж нь бидний үеийн охид царайлаг биш байсан ч их дэг журамтай, хүнийг хүндэлдэг байсан юм, одооны охид царайлаг сайхан болсон ч хүнийг хүндлэхээ болиод янзан бүрийн ааш авир их гаргадаг болсон гэж хэлсэн тухай уншиж байсан. Өчигдөр такси бариад явж байтал жолооч гуай одооны охидууд их сайхан болсон тухай мөн ярьж байсан 3 жил гадаадад байсан тэр залуу замын хажуугаар надад зо...

11:24 - 2007-05-31 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

“Амиа золиослогч оюутнууд”*

Бичсэн: g84

Уярах сэтгэлгүй хүнд улаан цэцэг өгснөөс

Ургац сайтай зэрлэг сонгино

Урд нь тавиад хөшиглөсөн нь дээр

“Амиа золиослогч оюутнууд”

Алсын хараа ба хагас сайн, бүтэн сайн.

Эгэл оюутан хүмүүн-ий амьдрал хаана өрнөнө вэ? Бид сургуульдаа сурахаар очдог. Бид эргэн ирэхгүй хэзээ ч давтагдашгүй хором бүрээр амьдардаг. Гэтэл Монгол орны өнөөгийн аль ч их дээд сургуулийн маань дүр төрх ямар хан зураглалаар төсөөлөгдөж байгаа билээ. Оюутнууд сурч байна уу? Диплом л авч байна уу ?

Дээд сургуулиудын ханан дээр “амьдрал хатуу шүү”, “чиний юу чаддагийг нийгэм чинь шалгах болно” гэсэн бичиг өлгөвөл зохил...

16:24 - 2007-05-24

Хаалттай нийгмийн хар бараан нь.*

Бичсэн: g84
 

Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш

Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг

Нууцхан гуниг надаас үл сална.

Хаалттай нийгмийн хар бараан нь.

Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.

Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:

            1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л...

16:22 - 2007-05-24 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa