| Suuder |
зоргоор унших номнууд, золоор учирсан найзууд*
хоёр бүсгүй хоржоонтой үг хэлэлцэн сууна.
инээд алдаж маасганана. тэр хоёр өнөө орой уйдсандаа, ийнхүү өвөр зуураа хэлэлцэхэд хашиг-чин ярихаас өөр аргагүй, дуу шуугиан ихтэй, хүн хөл болсон газар иржээ. бас ч үгүй дээд зэрэглэлд багтах тохижилт сайтай нэгэн pub-д тийнхүү хоёр, ганц бие бүсгүйчүүд элдвийг ярилцан сууна...... юун дээр ч тогтож эс чадах нүд орчинг зогсоо зайгүй гүйлгэж харснаа, амьдралд нь байхгүй ямар нэгэн зүйлийг эрж хайх мэт....бүхнийг ажиглана. том ягаан шилтэй бүсгүй хоёр гараараа ширээг тохойлдож, мөнөөх хоёртой зэрэгцэн сууж буй эрчүүд рүү албаар шахуу анзаарагдахаар харна. ... 10:05 - 2007-09-26 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихДутагдалОйрд ёстой Фрискагийн хэлдгээр инээдмийн дутагдал болдог байна шд.Ганц муу инээдэг найзтайгаа тухтай ч уулзаж чадкү, манайх гэртээ гоё шинэ тавилга тавьсан чи орж милаа гэж намайг дуудсаар лав 4 хоног өнгөрлөө. Тэр тоолонд нь би ямар нэг шалтгаан хэлж орохгүй байгаад байсийн. Надаа нэг лааны тавиур юм уу даа эрэгтэй,эмэгтэй 2 хүн голдоо нэг тавцан барьцан сувинер байгаа тэрүүгээр милаанаа.Уг нь ч тэднийд зориулж авсан л даа, даанч өгөх боломж олдкү, хүнд хахууль өгч сураагүй би мэтийн гэнэн гарууд бол ямар нэг шалтгаан шалтаг байнга хүлээж байгаам чинь. Хахаха өөрийгөө аягүй магтсан /ер нь бол... 03:05 - 2007-09-26 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихЦАГААН МАЛГАЙТ-2*/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/ хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе. бид нэрийг нь эс мэдэх нуурын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ. тэрхүү цагаан малгайтны дуль эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ... би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхаа арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. бид... 18:09 - 2007-09-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихДэмийрэлАмьдрал гэдэг чинь байна шүү дээ-Үхэх хүртлээ цаг нөгцөөж ядахыг хэлдэг юм. Өнөөдөр нээх .....-маар-ын 4 зэрэг болоод байнаа. .Намайг бурхан давраад байна гээд шийтгэж байгаан байна л даа. Би нээрээ зорилготой болсон. аз уу эз үү. Энэ өгөөд байгаа Дохио чинь-боломж, дампуурал 2-ийн алинийх нь бол?Би юуг буруу хийж, эсвэл зөв хийв. Зассссс ер нь ингэж ач холбогдол өгч байдаг би өөрөө их тэнэг хүн байна. Би "дүлий" зао..Би өмнөх ажлаа дуусгаад, өөр юм бодлоо. Ер нь өөр дүрд хувирч тогломоор санагджийна. Ямар дүрд хувирах уу. Шал утгатай ийн. ямар дүрд хувирлаа ч адилхан л цаг нөгцөөнө биздэ.за ... 16:57 - 2007-09-25 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихнэг л УДАА*ганц л удаа би чамд хайртай гэж хэлсэн гэе нэг л удаа би чамтай хоносон гэе нэг л удаа чи манайд би танайд очсон гэе нэг л удаа чи намайг хайрлаж үнэссэн гэе нэг л удаа бид муудалцаж хэрэлдсэн гэе нэг л удаа нэрээр минь дуудаж хайртай гэж хэлсэн гэе нэг л шөнө нойргүй хамт суусан гэе нэг л удаа би чамайг /чи намайг/ эмнэлэгт эргэж очсон гэе ганц л удаа би чамд зориулж бэлэг өгсөн гэе ганцхан удаа бид гадуур гарсан гэе ганцхан удаа чи намайг олдомгүй гэж хайрын үгээ шивнэсэн гэе нэг л шөнө дэрээ нэвтэртэл би чамайг санаж уйлж хоносон гэе ганцхан удаа амьдрахдаа нэг л удаа чамтай би ... 09:28 - 2007-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКайфӨчдөр орой Мр.Брүүкс гэдэг кино үзлээ, эхнэрийг нь Шарон Стоун байна гэж бодсон биш байна лээ. Ер нь бол олон жилийн кино үзсэн туршлагаар киноны үйл явдлыг нэг таамаглаад байдаг юм, гэтэл өчдрийн киног бол огт тэгсэнгүй. Яахав нэг дуусхаар нь кайф-ийн тухай өгүүлсэн юм байна гэж ойлгов. Хүн хүнд кайф өгдөг зүйл нь өөр өөр байдаг, тэрийг Брүүксийнх бол сэтгэцийн өвчин гэж огт буусангүй. Хүний үхэж байгаа тэр мөч асар их кайф өгдөг болтой юм. Тэгсэн мөртлөө гэнэтийн биш, төлөвлөсөн. Сонин байлаа. Миний кайф авдаг зүйл бол ихэвчлэн гэнэтийнх байдаг, 5 сард байхаа нэг өдөр аймар цас ороод бараг... 12:02 - 2007-09-20 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихгэмшил.....наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ. анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад. гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээ... 08:48 - 2007-09-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;) - ... - Uneheer taalagdsan duunii ug - Tiim baisan bol... - Minii dotor hen baina? - Ene ih taalagdav. - Ийм байдаг гэнээ... Найзууд - eternalzul22 - g84 - tungaamaa |