Suuder

Юу ч мэдэхгүй байх*

Бичсэн: g84

бас юу ч ойлгохгүй байх хоёр тун ч муу хэрэг биш юм.

найз маань надаас хэн хамгийн жаргалтай бэ гэж нэг удаа асууж байсан юм. тэр үед би хариултыг нь зөв хэлж чадаагүйгээр барахгүй зөв хариултыг олж эс чадав. тэр надад  тэнэг хүн хамгийн жаргалтай гэж хэлж билээ.

   тиймээ, тэнэг хүний дотор амгалан гэдэг. энэ бүхнийг би өөрийнхөөрөө, өөртөө зохицуулан ойлгох доо хэмжээг нь тааруулж, үл ойшоох, тоомжиргүй занг гаргаж бай гэж боддог. хүнд(=хатуу) хэцүү асуудал тулгарах үед түүнийг шийдэх, түүнээс зайлсхийх ямар ч боломж, оролдлого байхгүй нөхцөлд, хүн маш тайвнаар тэр бүхнийг өнгөрөөж чаддаг ...

14:09 - 2007-11-24 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Ичгэвтэр байдал*

Бичсэн: g84

би л хувьдаа ийм байдалд орох тун дургүй.

ямар нэгэн зүйлийн тухай тун бага мэдлэг мэдээлэлтэй бол хэзээ ч бүү оролц гэж би хэн нэгэнд өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлэхсэн. гэхдээ энэ нь нөгөө талаас тун ч эсрэгээрээ давуу талтай байхыг мэдэх юм байна.

өмнөх бичлэг дээрээ бусдад хэрэг болж магад гэсэн бодлынхоо үүднээс

*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай

Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*

мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман "амь тавьж буй шувууны далавч"

 мөн Сауэл Смали "Өөртөө туслах ухаан" болон Эрнст му...

17:13 - 2007-11-23 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Болзоотын бор толгой*

Бичсэн: g84

болзоотын бор толгойд

болзсон цагтаа, товлосон газартаа үргэлжид  зогсдогсон

болж өгвөл тийшээ, хоёулаа явж байгаараа

болохгүй бол, хамаагүй ганцаараа яваарай.

бодол тээсэн алхаандаа

амьсгаадах зүрхээ, уушгиа, амраалгүй...

би чамд хайртай гэж ........ тэр нэрээр дуудаарай

амьсгал өндөртэй алхаж явахдаа

амрагаа дуудсан дуу чинь

алслах холоос чих сонорт нь эс хүрэвч

лугших судасны чинь цохилт

түүнийхдээ ижилсэж, хэн намайг дурсав, аль чих минь хангинана вэ гэх бий...

 

...

19:28 - 2007-11-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хүсэл

Бичсэн: tungaamaa

Яагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан.  Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь эвтэйхэн ажилладаг дүүргүүдийн засаг дарга нарын ажил гэжу...

17:05 - 2007-11-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Сар шиг холын газар

Бичсэн: tungaamaa

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй

Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаанд орж байна. Энд тахиан дунд төрсөн бүргэд сэлж чадахгүй дэ...

16:36 - 2007-11-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Орондоо....

Бичсэн: tungaamaa

Ойрд зүгээр орондоо орох завгүй ололдон булаалдсаар байтал өөртэйгээ ч ярьж амжихгүй юм. Өөртэйгээ юу ч ярилтай нь билээ. Цаг хугацааны үнэ цэнэ хэд байдаг юм бол? Амжвал тэр л биз амжихгүй бол тэр л биз гэж болдгүйн болуу. Гэхдээ цаг хугацаа гэдэг үнэхээр  өчүүхэн богинохон юмаа, сая 25 хүрчээд нээх удаан амьдарцан юм шиг санагдаад байсан чинь, 25 жил гэдэг байтугай 2 дахин их амьдарсан байлаа ч асар богино гэдгийг мэдрэх шиг . Аймар завгүй, асар завгүй амьдрахиймсан. Завгүй гэдэг чинь их өрөөсгөл юу хийгээд завгүй гэдэг нь гол байх л даа. Сая мессенжерээр үнэн тэнэг асуулт сонссдог байшд. -М...

12:28 - 2007-11-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

хоосон их зан*

Бичсэн: g84

бүр хов хоосон толгой

хов хоосон царай

зүрх ч үгүй тархи ч үгүй

тэдэнд гэр бүл нийгэм гэж үгүй, хамаатан садан бол бүр ч үгүй

хэнийг ч хайрлахгүй, бас үзэн ядахгүй....

тэнд байгаа нь өмдний тэлээ, товч....

ганцхан онгойлгож чадах хаалга... өөр юу ч үгүй хүмүүс....

тэдэнд ирээдүй гэж үгүй эргэн харах дурсамж гэж үгүй амьдрагсад...

зүгээр л амьд, аж төрөгсөд.... төөрсөөр.... олширсоор

тэд бидэн дунд бий....

тэнд ганцхан асуудал бий.....

тэд бидэн шиг байгаад тийм болцгоосон.... БҮҮ МАРТ

...

18:34 - 2007-11-13 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa