Suuder

Цөмийн задрал ба цацраг идэвхт хог хаягдалын наслалт

Бичсэн: g84
Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org) · 

Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал

Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцрууд халж  реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Хэсэг  хугацааны дараа түлшний савханцрууд шатаж дуусах буюу хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцрыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг. үүнд АЦС-ын ажилчдын хувцаснаас авахуулаад машин техник тэнд буй цацраг хордолт бүхий агаар хүртэл хамаарна. цөмийн хаягдал нь хий шингэн, хатуу, шаварлаг, төмөрт, даавуунд шингэсэн ямар ч хэлбэртэй байж болдог.

Түлшний савха...

13:55 - 2012-03-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Францын цөмийн лобби төсөөлөгдөхгүй зүйл болдгийг бодоход хүргэж байна.

Бичсэн: g84

Францын цөмийн лобби төсөөлөгдөхгүй зүйл болдгийг бодоход хүргэж байна.

 Ansgar Haase, (dpa ) Парис


Одоог хүртэл хүссэнээ хийдэг байсан Францын цөмийн лобби түүхэндээ анх удаа өөрсдийнхөө ирээдүйн төлөө сандрах болж байна.

Учир нь 2035 гэхэд Францын 58 атомын цахилгаан станцын 24ийг ашиглалтаас хасна гэж амлаж байгаа Францын Социалист нам 2012 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулгыг тэргүүлэх боллоо.

Өчигдөр пүрэв гаригт (17.11.2011) дараагийн аймшигт мэдээ ирсэн нь Фукушимагийн ослын дараа Францын цөмийн паркийн мэргэжилтнүүд Францын атомын цахилгаан станцууд 100% ын осол аюулын баталгаагүй гэсэн 500 хуудас судалгааг ирүүлээд,  Францын цацрагаас хамгаалах ба цөмийн аюулгүй бай...

13:35 - 2012-03-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Бичсэн: g84
Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Атомын цахилгаан станцын түлш бэлтгэхэд Уран- 235 изотоп шаардлагатай байдаг.  Энэ изотоп бол байгаль дээр байгаа ураны хүдэрт зөвхөн 0,7% хэмжээтэй агуулагдаж байдаг.

Ураны ил уурхайгаас гаргаж авч байгаа хүдэрт ихэнхдээ дөнгөж 0,05-0,5% байдаг.

Үүнээс харахад олборлосон ураны хүдрийн 99% нь хэрэглэгддэггүй, хаягдал болдог байна. 1300Мегаваттын нэг реактор жилд 33 тонн Уран-235 хэрэглэдэг бөгөөд түүнийг бэлтгэхэд 407 000 тонн цацраг идэвхт үлдэгдэл, шавар, хог хаягдал гардаг байна.

Уран бол цацраг идэвхт бодис. Түүний задралын бодисууд ч цацраг идэвхтэй. Радон - 222 бол уран олборлолтын явцад  маш хялбар байгаль орчинд тархан хордуулдаг бодис юм. Энд ойр хавь амьдрах хүмүүст  уушигны хавдар өвчин үүсгэх эрсдэл бий болгодог.

Уран олборлолтоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 70 % нь ураны ордтой улсын иргэд байдаг.

Уран нийлүүлэгч орнуудад Австр...

13:26 - 2012-03-21 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Атомын цахилгаан станцын үнэн, худал 

Бичсэн: g84
Атомын цахилгаан станцын үнэн, худал 

 Японы эрдэмтэн  Коидэ Хироакийн номоос…

АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхт хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхт бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.

Өнөө үед цацраг идэвхт хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.

Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

 
Хамгийн том асууд...

12:48 - 2012-03-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?

Бичсэн: g84



Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?

Атомын цахилгаан станц (АЦС)-ын тухайд дэлхийн хэмжээнд нийт гучин орон АЦС ажиллуулж байгаагаас Хятад Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, ОХУ зэрэг улсууд цаашдаа шинэ цөмийн хөтөлбөрүүдийг эрчимтэй үргэлжлүүлж байна[10].

АЦС барих уран баяжуулах цөмийн хөтөлбөрөөс хамгийн анх 1978 онд Австри татгалзсан бол, Швед улс 1980 онд, Итали 1987 онд, Бельги 1999 онд, Герман улс 2000 онд тус тус АЦС барих цөмийн хөтөлбөрөөс гарсан байна. Түүнчлэн Австри болон Испани улс АЦС-ыг хөгжүүлэхгүй байх тухай хуульчилсан байдаг байна.

Фукусимагийн ослын дараа 2011 оны 6 сард Герман болон Швейцари улсууд АЦС-ыг ажиллуулах цөмий хөтөлбөрөө зогсоосон.

2011 оны 3 сард Фукушимагийн АЦС-д болсон осолтой холбогдуулан Герман улсад 8 АЦСтанцын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байгаа бөгөөд үлдсэн станцуудыг 2022 он гэхэд хаана гэж шийввэрлэсэн[11]. Италийн ард түмэн АЦС-аас улс орон нь татгалзах санал өгсөн[12] бол Швейцари ба Испани улсуудад нэмж АЦС-ын реактор барихыг хориглосон байна[13]. Японы ерөнхий сайд Япон улсын цөмийн энергиэс хараат байгаа байдлыг багасгах уриалга гаргажээ[14]. Тайванийн ерөнхийлөгч ч мөн...

11:57 - 2012-03-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?

Бичсэн: g84
2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?                                                                Фукушимагийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлгэм  цөмийн эсрэг багтай жагсаал зохион байгуулж байна. 3 сарын 11-нд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүмүүст “V for Vendetta” маск тараах юм. Харин энэ баг чухам юуг өгүүлнэ вэ…

“Тime” сэтгүүл жил бүр оны шилдэг хүн шалгаруулдаг уламжлалтай. 2007 онд Путин, 2008 онд Обама, уржнан жил Фэйсбүкийг үндэслэгч Марк Цюкеpберг нар тодорч байсан санагдана. Харин 2011 оны шилдэгээр улс төр, нийгэм соёлын тодорхой зүтгэлтэн бус төр засгийн бодлогыг эсэргүүцэн жагссан жирийн иргэнийг онцолсон нь учиртай.

Арабын орнуудыг хамарсан цус урсгасан тэмцлүүдээс гадна, дэлхийн эдийн засгийн хямралаас улбаатай энгийн тайван жагсаал ч цөөнгүй болсон. Сүүлийнхийн тухайд өгүүлвэл, анхлаад “Уолл Стритийг эзлэцгээе!” уриатай  том корпорациудыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Нью Йоркоос хальж АНУ-ын бусад хотуудад халдварлаад зогсолгүй тив далай алгасч, Торонто, Лондон,  Берлин, Ром, Осло, Цюрих  гээд 80-аад улсын 100-гаад хотод зохион байгуулагджээ. 

Тэгвэл “Эзэлцгээе” уриан дор жа...

10:50 - 2012-03-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цөмийн салбар тойрсон тоглолтууд. Жүжиг нэгдүгээр үзэгдэл

Бичсэн: g84

С.Баяр

Ц.Элбэгдорж

С.Оюун

С.Батболд

 

Цөмийн салбар тойрсон тоглолтууд.

Үгүй шүү, ямар ч тоглолт гэж байхгүй.

Харин жүжиг бий

 Ноён НүклерүүдЦөмийн магтуу дуучид  

Жүжгийг төрийн зүгээс ард түмэн дээ тоглож буй…
Жүжиг нэгдүгээр үзэгдэл


Шинэ үеийн Аалзууд

Нийтлэлийг татаж авах pdf file

“Хаягдал тойрсон тоглолт” нэртэй нийтлэлийг С.Содбаатар гэж сэтгүүлч “Үндэстний Тойм”[1] сэтгүүлд нийтэлжээ.

Уг нийтлэлийн нэрийг “Цөмийн Хаягдал тойрсон тоглолт” гэж ойлгох хэрэгтэй юм. Гэвч сэтгүүлчийн зүгээс “Цөм” гэдэг үгийг санаатайгаар орхигдуулж байгаа нь ерийн нэг хог хаягдлын тухай, мөн хог хаягдал тойрсон аргаа барсан хэдэн хүмүүсийн тухай, тэгээд энэ нь үнэн хэрэг дээрээ улс төрийн тоглолт төдий зүйл гэж харагдуулахыг чармайжээ.

Тэгвэл яагаад хэн үүнийг ийм байдалтай ойлгуулахыг хүсэж байна вэ ? Тэгвэл энэ мэт нийтлэлүүдийн цаана жинхэнэ ямар үнэн нуугдаж байна вэ ?

Эдгээр асуултын хариулт болох ямар жүжиг тавьж буйг та бүхэнд тайлбарлая.

Монголд цөмийн эсрэг яма...

16:12 - 2012-02-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa