Suuder

Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...

02:51 - 2008-03-19 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Зарим нь

Бичсэн: tungaamaa

Зарим нь уйтгартай, зарим нь уйтгартай, зарим нь бас уйтгартай өдрүүд яасан ч олон юм дээ. Полайт байх хэрэгтэй, би ер нь зөн билгийн тулаанд орход бараг дөхөөд байгаан биш үү? Өрөөнийхөө хаалгыг түгжээд суухад хаалга гаднаас нь татхаар тэр байх гэж бодонгуут бодсон хүн ирнэ.Уулзсан хүмүүсийн юу ярихыг нь бас мэдээд наачхын, жишээ нь -Юу байна? -Тайван дөө гэх мэт хахаха. Өнөөдөр бас нэг баагийд бөөр өвдөөд байна гэсэн чинь, ус их ууж байна уу? гэж асуухийн, ядаж байхад хэдэн сарын өмнө надад яг тэгж хэлж байсан удаатай. Ус уух бөөрөнд сайн гээд бат итгэчихсэн аятай. Сүүлийн үед таргалаад байх...

07:06 - 2008-03-15 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*

Бичсэн: g84

1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас  залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодьё ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхэлнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....

бид өнөөдөр эхэлж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелс...

06:10 - 2008-03-15 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...

01:51 - 2008-03-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Гурван шүдэтийн хүү*

Бичсэн: g84

хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай.

япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан.

Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм.

   Нутаг аа орхиод га...

08:56 - 2008-02-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

насан багийн зөнөглөл*

Бичсэн: g84

надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.

энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.

би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо

жолооч: - 123

би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.

-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...

10:18 - 2008-02-20 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

хар костюм*

Бичсэн: g84

нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...

түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай  нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.

гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм.  гол руу бууж ангасан сэтгэлэ...

09:48 - 2008-02-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa