Suuder

битгий намайг мохоогоорой

Бичсэн: g84
Хэзээ нь энэ түүхийг өгүүлэхэд чухал биш тийм цаг хугацаанд найзынхаа төрсөн өдөрт уригдаж билээ

Биднээс хамгийн анх 25 нас хүрч байгаа нь тэр байлаа
Бид 25 лааг бялуун дээр асааж хүслээ хэлэхээс нь өмнө дараа жил бэрхшээл тохиолдвол нэг лааг нь асаагаарай, лаатайгаа хамт гомдол цөхөрлөө шатаагаад цааш урамтай амьдрах юм шүү гэж захиж билээ...

Бид жаран нас хүрэхдээ хэдэн лаатай байх тухайгаа тооцож бас ч үгүй аль болох лаагаа асаахгүйгээр асуудлыг даван туулж байхаар мөрөөдсөн юм... энгийн тэр лаанд тийм их үнэ цэнэ өгч билээ...

Найзын маань эцэг өнгөрдөг жил тэр уйлж байсан юм, бас надад ...

17:44 - 2009-01-19 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

шагнал*

Бичсэн: g84
шагналын тухай ингэжбичсэн байна молор маань

саяхныг болтол бүх бичлэгийнхээ үгийн алдааг засаад ямар ч завгүй дээр нь шинэ юм бичих хүсэлгүй суулаа
одоо ч тэр ажил маань дуусгавар болчихсон юм үнэндээ алга л даа...

зурагтын мэдээ харж суусан дандаа хар бараа юм л зонхилдгоос хойш яахав....

шагнал гардуулж байна....
нэхэн олгов, бид ингэж л чаддагаас хойш яах билээ дээ
хүний залуу нас эрч хүч дуусаад амьжиргаа нь доройтсон хойно амьдралд нь нэмэр болохгүй, чанаад буцалгаад хоол болохгүй юм өгч байх ч гэж дээ....
нас дараад нүд нь юм гүйцэж харахгүй болсон хойно....
ахиад нэг рома...

17:24 - 2009-01-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

чив чимээгүй, би ганцаар юм шиг ертөнц*

Бичсэн: g84
ертөнц тэр чигээрээ баярлаж байгаа гэдэгт итгэ
ерөөсөө энэ баяраас чи л гээгдэж үлдсэн ээ мэдэр
хэн ч байхгүй, Чернобыль-ийн гудамж шиг нам гүмхэн байна гэдгийг олж хар
чөтгөрөөр ч болтугай хань татмаар ганцаардалд
өөрсдийнхөө мэдэх размер бүрээр гуниг эсгэ
хэн ч харахгүй ч гэлээ өөртөө нөмөрсөн гунигаа даахгүй болтол оо, хүнгүй гудамжаар алах
гав ганцаараа чимгэлсэн гацуур мод оо хараад галын дэргэд суугаад тамхиа асаа...

хайр, хавар, намар, бороо, солонго, бас бус юмс, үнэртэн, тансагхан цэцэгс, хоол, зууш цөм ганцаардал руу хөтлөөд
өглөөний цайны ширээний цаана эсвэл наана ганцаар...

15:10 - 2008-12-31 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Monita нөхөд өөө*

Бичсэн: g84
байршил: Аура

би Ариустай хамт сууж байна, түүний монита нь надаар дамжуулан баярлуулж болно.мэдээж үйлчилгээний хөлс байгаа

өдрийн цайндаа адууны махтай сармистай шөл захиалчих аад сууж байна.

ингэхэд би анх монита гэж юу гэж байгааг нь мэддэггүй байсийм.

нэг удаа найзуудтай зуслан явсийм, анх удаа.

тэгээд л өлсөнө гээд байхаар нь халаасныхаа бүх мөнгөөр гурилан боов авсийм. 18кг... даахгүй зөөгөөд л оруулсан даг. автобусанд дүүрэн хүүхэд, намайг очоод ТҮЦ нээх гэж байгаам байна гэцгаагаад л...
 аймаг сум бүрээс ирсэн үеийн хүүхдүүд...
.....-ийн үндэсний цугларалт байсийм...
...

12:53 - 2008-12-25 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

blog new year

Бичсэн: g84

10:37 - 2008-12-22 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

алтайн магтаал

Бичсэн: g84


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...

13:04 - 2008-12-15 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

юмны учир сумны занги...*

Бичсэн: g84
Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...

02:28 - 2008-12-15

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;)
- ...
- Uneheer taalagdsan duunii ug
- Tiim baisan bol...
- Minii dotor hen baina?
- Ene ih taalagdav.
- Ийм байдаг гэнээ...

Найзууд
- eternalzul22
- g84
- tungaamaa