| Suuder |
Хэрвээ
Хэрвээ
Эргэн тойрон дах бүхэн чинь учир утгаа алдахад Энэ бүхний буруутан нь чамайг мэтээр үзэхэд Хэрвээ чи өөрийнхөө суурин дээр Хэзээ хэзээнийх шигээ бат зогсож чаддаг бол Хүн бүхэн чиний тухайд эргэлзэж Хүч чадлыг чинь дутуу үнэлж байхад Хэрвээ чи ердөө өөрийн биед итгэж Хэн бүхний эргэлзэлийг ойлгож бас чаддаг бол Итгэл найдвар бүхэн чамайг орхин одоход Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр чи хүлээж чаддаг бол Үнэнч шударгад ойр худал хуурмагаас хол явж Үзэн ядалт багтаах зай зүрхэндээ байлгадаггүй бол Хэтэрхий цэцэн цэлмэг ч биш Хээнцэр ганган сайхан ч биш бол Хэрвээ чи мөрөөдлийнхөө боол нь болол... 00:06 - 2009-09-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихИрээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр...
Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм. Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим н... 18:45 - 2009-09-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихбяцхан зүрхнийх нь хайр юм санажээ
Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа.
Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв. Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ... Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... х... 10:02 - 2009-09-23 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих6 х мессеж by pareni
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, ...
17:10 - 2009-09-11 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихном баялаг мөнномыг хэрхэн арчлах талаар 12:30 - 2009-09-10 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих39 номын худалдаа№ Зохиолчдын нэрс Номын нэр Хэвлэсэн он 1 Dr. Nigel Ashford Principles for a free society Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд 2007 2 Аюурзана.Г Non plus ultra 2005 3 Баабар Дори идэр дүүдээ 2008 4 Болор-эрдэнэ.Х Диваажингийн хоригдлууд 2007 5 Галсансүх.Б Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн 2003 6 Ганбаатар.С Далд уул 2002 7 Луйз Л Хэй Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна 2005 8 Льюси Жилл Хүнд бэрх зантай хүмүүсийг хүссэнээ... 15:43 - 2009-07-18 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичихнаадамхан буюу сумын наадамд хүрэх замд
биеийн эрүүл мэнд хөдөө нутгаас эхтэй гэж
би таван хошуу малаас хамгийн айдаг нь ямаа, морь хоёр. морь хөл дээр гишгэхэд эсвэл тангарах үед сүйдтэй өвдөж шалдаггүй бол ямаа унага хоёр хөл тасалчих шахдаг юм. бодвол м2 ногдох жин мин гээд л шинжлэх ухааны үндэслэл бий биз дээ. Бага насан даа нэг наадамд гурав дөрвөн нас унадаг байлаа. Даага, соёолон, хязаалан, их нас гээд л... хурдны морь унахад хараахан нас маань болоогүй байлаа, аавын маань төрсөн нутаг болох Төгрөг сумд нэгэн зун мянгат тэмээчинтэй айл саахалт зуссан намар. Аав дүү хоёр ирж долоо хоноод явахдаа гайхалтай хөгжилтэй байж билээ, ... 20:41 - 2009-06-27 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - http://www.facebook.com/ne.fashion hussen huvtsasaa hiilged deer n yum zuruuulj bolno sonirhood taalagdval like and share bayarlalaa ;) - ... - Uneheer taalagdsan duunii ug - Tiim baisan bol... - Minii dotor hen baina? - Ene ih taalagdav. - Ийм байдаг гэнээ... Найзууд - eternalzul22 - g84 - tungaamaa |